Гурванзагал сумын ИТХ

Гурванзагал сумын ИТХ

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Шатрын тэмцээн боллоо

2018-11-10

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн тус суманд 11 дүгээр сарын 10 ны өдөр болж өнгөрлөө. Тэмцээнд 10 гаруй шатар сонирхогч иргэд оролцож авьяас чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг  шатрын спортын дэд  мастер, сумын татварын улсын байцаагч П.Алтанжаргал зохион байгуулж явуулав.  2018 оны сумын Шатрын тэмцээнд ЗДТГ-ын нягтлан бодогч С.Билэгсайхан  тэргүүн байр эзэлж,  Рашаант багийн иргэн  Д.Батмөнх дэд байранд  шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнагдлаа. Оюун ухааны спортод оролцсон иргэддээ аз жаргал, эрүүл энх, спортын өндөр амжилтыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%