Гурванзагал сумын ИТХ

Гурванзагал сумын ИТХ

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Хүн бүр байгаль хамгаалагч аянд нэгдэв

2023-05-12

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран "Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээг Хүн бүр байгаль хамгаалагч уриан дор 04 дүгээр сарын 15 наас 05 дугаар сарын 15 ыг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зарлан явуулсан билээ. Уг аяны хүрээнд сумын ГХУСАЗСЗ-өөс иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган ажилласан ба энэхүү аянд сумын төсөвт албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэд  нэгдэн ажиллав. Аяны хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог цэвэрлэх, мал, амьтны сэг зэмийг булж устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, сумын ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд Бяцхан ном хийх уралдаан зарлах, ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид болон Цэцэрлэгийн хүүхдүүдэд байгалиа хамгаалах талын мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлуудыг зохион явууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%