Гурванзагал сумын ИТХ

Гурванзагал сумын ИТХ

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ХАНДИВ ЗОРИЛТОТ АЙЛДАА ХҮРЧ ЭХЭЛЛЭЭ

2023-05-29

2023 оны 05 дугаар сарын 01 ний өдөр Чойбалсан сумаас орж ирсэн түймэрт тус сумын Рашаант багийн 17 өрх, 1 байгууллагын  малын хашаа, саравч, мал,  гэр, байшин, пин, вагончик, автотехник, бусад эд материал  шатаж нилээдгүй хохирол учруулсан билээ. Сумын Улаанзагалмайн анхан шатны хорооноос   05 дугаар сарын 03-15 ны өдрийг  хүртэл хугацаанд  сумын хэмжээнд  "Түймэрт өртсөн малчдадаа тусалья"  аяныг  зарласан бөгөөд сумын иргэд, малчид, төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгжүүд маш идэвхтэй оролцож аянд нэгдлээ. Рашаант багийн залуу малчин О.Амаржаргалд тус сумын Цагаанхошуу багийн аймгийн аварга малчин Д.Очирпүрэв 50 толгой хонь  хандивлан 05 дугаар сарын 29 ний өдрийн билэгт сайн өдөр хүлээлгэн өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%