Гурванзагал сумын ИТХ

Гурванзагал сумын ИТХ

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

БИД ЭРХЭМ ХҮМҮҮНЭЭ МАРТАХ УЧИРГҮЙ

2023-01-27

20  дугаар зууны Монгол цэргийн домогт жанжин, Монголын  үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн 1920 оны есдүгээр сарын 11 ний өдөр баривчлагдан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 он 01 дүгээр сарын 27 ны өдөр гамингийн шоронд босоогоороо таалал төгссөн юм. Богд хаант Монгол улсыг тунхаглан босгоход язгуурын монгол эр Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.  Туурга тусгаар Монгол улсын төлөө эцсийн цусаа дуустал тэмцэж Босоо нөгчсөн эр зоригтон, их ухаантан, амьд домог эрхэм хүмүүнээ Монголчууд бид мартах учиргүй.

Тусгаар тогтнол бол Өнөөдрийн бидний бахархал билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%