Гурванзагал сумын ИТХ

Гурванзагал сумын ИТХ

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

МАНЛАЙ БААТАР Ж.ДАМДИНСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 152 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2023-03-13

Өнөөдөр Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 152 жилийн ой тохиож байна. Манлай баатар Ж.Дамдинсүрэн нь 1871 оны 03 дугаар сарын 13 ны өдөр одоогийн Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Шулуун цагаан барга хошууны илч сумын занги Жамсрангийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Богд хаант Монгол улсыг тунхаглан босгоход язгуурын монгол эр Баргын Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.  Энэ түүхэн өдрийг тохиолдуулан сумын Соёлын төвөөс санаачлан Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ёслол, ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдад  түүний түүхэн гавьяа зүтгэлийн талаарх  лекц унших зэрэг олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж энэ өдөр Гурванзагалчууд бид домогт жанжнаараа бахархлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%