Гурванзагал сумын ИТХ

Гурванзагал сумын ИТХ

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

БАГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2023-05-12

Рашаант багийн иргэдийн Нийтийн Хурал 05 дугаар сарын 12 ны өдөр багийн төв дээрээ зохион байгуулагдлаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргын 2023 оны 01-05 сарын үйл ажиллагааны мэдээлэл сонсох, сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах санал авах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санал авах, эрэмблэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Багийн хурлын үеэр сумын Засаг дарга Ч.Батдэлгэр сум орон нутгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, ЗДТГ-ын мэргэжилтнүүд малчид, иргэдэд мэдээлэл өгөв. Багийн хурлын дараа малчид, иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%