Гурванзагал сумын ИТХ

Гурванзагал сумын ИТХ

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ЕСӨН ЭЭЖҮҮДИЙГ АЛДАРШУУЛЛАА

2023-06-01

Эх үрсийн баярын арга хэмжээ суманд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Баярын арга хэмжээг нээж сумын ИТХ-ын дарга Б.Бямбасүрэн, сумын Засаг дарга Ч.Батдэлгэр нар баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв.  Хүүхэд багачуудын инээд хөөр цалгисан энэ өдөр  сумын төсөвт албан байгууллагууд хүүхэд багачуудын дунд олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр  сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс  алдар хүндлэлийн эзэд болсон "ЕСЭН ЭЭЖ"  ийг алдаршуулан хүндэтгэл үзүүлэв.

Элбэрэлт ээж-Рашаант багийн ахмад настан Авидын Цэрэнханд 

Манлайлагч ээж-Сүмийн булаг багийн ахмад настан Риймэдийн Сүрэнхорлоо

Хөдөлмөрч ээж-Рашаант багийн ахмад настан Долгорын Пүрэвсүрэн

Энэрэлт ээж-Сүмийн булаг багийн ахмад настан Жалцансүрэнгийн Энхтуяа

Тэнгэрлэг ээж-Сүмийн булаг багийн ахмад настан Сумьяагийн Цэрэнханд

Манлай ээж- Цагаанхошуу багийн ахмад настан Үржинбадамын Бямбасүрэн

Хүйн ээж-Сүмийн булаг багийн ахмад настан Жигжидийн Нямдорж

Оюунлаг ээж-Цагаанхошуу багийн ахмад настан Больхүүгийн Төмөрсүх

Ачлалт ээж-Цагаанхошуу багийн ахмад настан Сосорын Энхтуяа 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%