Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 04 нд боллоо. Анхдугаар хуралдаанаар:
- Сумын Сонгуулийн хорооны даргын илтгэл сонсох тухай
- Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
- Тооллогын комисс байгуулах тухай
- Сумын ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай
- Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай
- Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
- Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Сумын ИТХ-ын даргаар Баатарын Бямбасүрэн, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Ж.Батмөнх, Д.Доржбаатар, С.Бат-Очир, С.Чинбаяр, Д.Алтансувд, Д.Цэрэгмаа нар сонгогдов. сумын Засаг даргад Жалцансүрэнгийн Батмөнхийн нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлав.