Сумын Улаан загалмайн хорооноос малчдад туслах аян өрнүүллээ. Аянд сумын төсөвт албан байгууллагын ажилтан, албан хаагчид болон сумын ЕБС-ийн сурагчид идэвхтэй оролцов. Аяны хүрээнд цугларсан сэтгэлийн бэлгийг багуудын дарга нараар дамжуулан хөдөөгийн малчдад хүргэх ажлыг зохион байгууллаа.